https

7:4:10 ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР"-ИЙН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Үзсэн: 138
A- A A+

Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг "7:4:10" сургалтаар "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төслийн танилцуулга, хэлэлцүүлгийг зохион байгуулав. 

Хариуцлагатай, чадварлаг, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тус хөтөлбөр дараах зорилгуудыг дэвшүүлж байгаа юм.

ЗОРИЛГО 1: Төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайжруулна.

ЗОРИЛГО 2: Ёс зүй, сахилга хариуцлагаар үлгэрлэсэн төрийн байгууллагын соёлыг хэвшүүлнэ.

ЗОРИЛГО 3: Төрийн албанд ёс зүйн зөрчлийг үл тэвчих сэтгэлгээ, шударга байдлыг эрхэмлэхэд чиглэсэн соён гэгээрүүлэх ажлын үр нөлөөг сайжруулна.

ЗОРИЛГО 4: Ёс зүйн хороо, дэд хороодын хараат бус, бие даасан байдлыг хангаж, аливаа нөлөөллийн эрсдэлийг бууруулна.

ЗОРИЛГО 5: Ёс зүйн зөрчлийг ил тод, шударгаар хянан шийдвэрлэх, хариуцлагыг сайжруулах замаар олон нийтийн итгэлийг нэмэгдүүлнэ.

ЗОРИЛГО 6: Хяналт-шинжилгээ, үнэлгээ, судалгаа шинжилгээний ажлын үр нөлөөг нэмэгдүүлж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно.

Иргэд, байгууллага “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн төсөлтэй танилцаж, санал өгөх боломж нээлттэй үргэлжилж байна.

ТӨСӨЛ: https://csc.gov.mn/content/65d86355c2b775dc8d1b966b

Танилцуулга, хэлэлцүүлгийг эндээс хүлээн авна уу:

https://www.youtube.com/watch?v=a3nQkL1ex-Q&t=1657s

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл