
Ёс зүйн хорооноос Удирдлагын академи, Канад-Монголын Мерит төслийн багтай хамтран зохион байгуулж буй ёс зүйн сургагч багш бэлтгэх анхан шатны сургалт 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр эхэллээ.

Сургалтын нээлтэд Ёс зүйн хорооны дарга, доктор Ц.Амартөгс, Төрийн инновац, хөгжлийн албаны дарга, доктор, дэд профессор М.Баянмөнх, Канад-Монголын Мерит төслийн багийн Хүний эрх, ёс зүйн мэргэжилтэн Ц.Оюун нар оролцов.

Энэ удаагийн сургалт нь төрийн албаны үнэт зүйл, ёс зүйн хэм хэмжээ, ёс зүйн эрсдэлийг тооцох аргачлал, ёс зүйн гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэх чиглэлээр бие даан сургалт зохион байгуулах чадвартай сургагч багш бэлтгэх, тэдэнд шаардлагатай мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой юм.

ЁС ЗҮЙН ХОРОНЫ АЖЛЫН АЛБА