
Төрийн албаны ёс зүйн индексийг нэвтрүүлэх ажлын хүрээнд төрийн албаны ёс зүйн индекс нэвтрүүлэх ажлын эхний үе шат болох индекс тодорхойлох, агуулга, бүрэлдэхүүн, хүрээг харьцуулан судалж, ёс зүйн индекс нэвтрүүлэх санал, зөвлөмж боловсруулах зорилгоор энэхүү судалгааг хийлээ.
Судалгааны хүрээнд Олон Улсад хэрэглэгддэг ёс зүйтэй холбоотой индексийн үндсэн хэмжээсийг Монгол Улсад хэрэглэгдэж буй индексүүдтэй харьцуулан авч үзсэн.
Судалгаагаар төрийн албаны ёс зүйн индекс нь “Ёс зүйн бодлого, харилцаа”, “Ёс зүйн чадавх, сургалт”, “Хяналт, хариуцлага” гэсэн 3 бүлэг 9 хэмжээс, 16 үзүүлэлттэй байх нь оновчтой гэж дүгнэгджээ.
Төрийн албанд ёс зүйн индексийг нэвтрүүлснээр зөвхөн хяналтын хэрэгсэл бус, байгууллагын дотоод орчин, соёлыг сайжруулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх бодлого тодорхойлох, төлөвлөлт хийхэд чухал ач холбогдолтой бөгөөд ёс зүйн индексийн хүрээнд байгууллагын соёл, удирдлагын хариуцлага, ил тод байдал, албан хаагчийн ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийг бууруулах, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх харилцан уялдаатай олон хүчин зүйлсийг нэгтгэн дүгнэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Та судалгааны тайлантай ЭНД дарж танилцах боломжтой.
ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА