Гомдол гаргах арга замууд

Форм бөглөж илгээх

Вэбсайт дээрх гомдлын формыг бөглөж илгээх

Имэйл хаяг:

info@ec.gov.mn

Биеээр ирж мэдүүлэх

Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын 11-р байр


Гомдол гаргах

  • Энэхүү хуудсан дахь “Гомдол, мэдээллийн маягт”-ыг ашиглаж өгч болно.
  • Бичгээр гаргасан гомдол, мэдээлэлд утга агуулгыг ойлгомжтой, гаргацтай, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаарыг бичнэ.

САНАМЖ

Хүний эрх, ажлын байрны дарамт, шахалт, ялгаварлан гадуурхалт болон хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг тухайн байгууллагын удирдлага, дээд шатных нь албан тушаалтан, холбогдох төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага, хууль хяналтын байгууллага, хөдөлмөрийн хяналтын байгууллага, Монгол Улсын Хүний эрхийн Үндсэний Комисс, шүүхэд гаргахаар хууль тогтоомжид заасан тул Дээрх асуудлаарх гомдол, мэдээллийг хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Гомдол, мэдээлэлд тухай байгууллага, албан хаагчийн нэр, албан тушаалыг бичиж, ёс зүйн зөрчил гаргасан нөхцөл байдлын талаар тодорхой дурдаж, өөрт байгаа нотлох баримтыг хавсарган оршин суугаа газрын хаяг, холбоо барих утасныхаа дугаарыг тус тус бичсэн байх шаардлагатай.

Та санаатай худал мэдүүлсэн бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хуулийн хариуцлага хүлээхийг анхаарна уу.


ЭРҮҮГИЙН ХУУЛЬ

21.2 дугаар зүйл. Худал мэдүүлэх

1. Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2. Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.