ЁС ЗҮЙН ХОРООНЫ 2026 ОНЫ ЭЭЛЖИТ III ХУРАЛДААН БОЛЛОО

ЁС ЗҮЙН ХОРООНЫ 2026 ОНЫ ЭЭЛЖИТ III ХУРАЛДААН БОЛЛОО

ТүгээхShare共有する공유하기

Ёс зүйн хорооны 2026 оны ээлжит III хуралдаан 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Инновацын танхимд боллоо.

Хуралдаанаар Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, ёс зүйн зөрчлийн нэгдсэн дүн, төлөв байдлын 2025 оны тайланд үндэслэн улсын хэмжээнд төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах зураглалыг тодорхойлж, зөрчлийн шалтгаан нөхцөл, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тогтоох судалгааны үр дүнгийн талаар хэлэлцлээ.

Өнгөрсөн онд төрийн болон нутгийн захиргааны байгууллагад Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилт, томилох эрх бүхий албан тушаалтны манлайлал, ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээний системийг бий болгосон.

 Улсын хэмжээнд төрийн албан хаагч үйл ажиллагаандаа мөрдөх ёс зүйн нийтлэг хэм хэмжээ, шаардлагыг сахин биелүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ахиц гарсан хэдий ч зарим салбар, байгууллагад ёс зүйн зөрчлийн тоо буурахгүй, давтагдах, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа  хангалтгүй байгааг Ёс зүйн хорооны гишүүдийн зүгээс анхаарууллаа.

Цаашид Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомж, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Ёс зүйн хорооноос нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангахын зэрэгцээ байгууллагын ёс зүй, сахилга хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, дотоод хяналтыг сайжруулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд нийт төрийн байгууллагын томилох эрх бүхий албан тушаалтнууд анхаарч, идэвх санаачилгатай, хариуцлагатай, манлайлж ажиллах шаардлагатайг онцоллоо.

ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА