
Ёс зүйн хороо, Канад–Монголын “Мерит” төсөл хамтран ажиллав “Ёс зүйн нэр томьёоны тайлбар толь” боловсруулах ажлын хүрээнд хоёр дахь удаагийн олон нийтийн хэлэлцүүлгийг өнөөдөр (2026.03.27) Удирдлагын академийн 301 тоот танхимд зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийн зорилго нь “Ёс зүйн нэр томьёоны тайлбар толь”-ийн анхны хувилбарыг салбарын эрдэмтэн, судлаач, практик хэрэглэгчдэд танилцуулж, санал, шүүмжийг нэгтгэн агуулга, чанарыг сайжруулахад чиглэв.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид нэр томьёоны оновчтой байдал, хууль эрх зүйн уялдаа, практикт хэрэглэх боломж, тайлбарын ойлгомжтой байдлыг сайжруулах чиглэлээр санал, зөвлөмжүүдийг дэвшүүлсэн нь онцлог байв.

Цаашид хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг тусган “Ёс зүйн нэр томьёоны тайлбар толь”-ийг боловсронгуй болгон олон нийтэд хүргэхээр ажиллаж байна.

Хэлэлцүүлэгт Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Жендэрийн үндэсний хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Шинжлэх ухааны академи, Удирдлагын академи, Шүүхийн ерөнхий зөвлөл, их, дээд сургууль, төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.
ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА