
Ёс зүйн хорооны 2025 оны 06 дугаар тогтоолоор “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийг тооцох үнэлгээ хийх аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын дагуу төрийн бүх шатны байгууллагууд эрсдэлийн үнэлгээ хийж байна.
Эрсдэлийн үнэлгээний үр дүнг нарийвчлан судлаж, хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахад нотолгоонд суурилсан судалгаа хийх шаардлага үүснэ. Гарсан ёс зүйн зөрчил, мөн үүсэж болзошгүй ёс зүйн зөрчлийн шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг нотолгоонд суурилан тодорхойлох судалгааны удирдамжийг боловсруулаад байна.
Иймд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтын дагуу төрийн бүх шатны байгууллага, судлаачид Та бүхэн энэхүү судалгааны удирдамжийн дагуу байгууллагын түвшинд ёс зүйн зөрчлийн шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг нотолгоонд суурилан тодорхойлохыг зөвлөж байна.
Удирдамжийг https://ec.gov.mn/book цахим хуудаснаас татаж авна уу.
ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА