
НИЙГМИЙН ЁС ЗҮЙ, ЁС СУРТАХУУНЫ ТӨЛӨВШИЛД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ НИЙГМИЙН НӨЛӨӨЛЛИЙН ЦАХИМ БҮТЭЭГДЭХҮҮН БИЙ БОЛГОХ, ТҮГЭЭХ АЖЛЫН ДААЛГАВАР
Зорилго: Төрийн албан хаагч эх орон, үндэс угсаа, ололт дэвшлээрээ бахархах, үндэсний ашиг сонирхол, ёс зүй, хууль, төр ёсны үзлийг дээдлэх үнэт зүйл бүхий хандлагаар нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх нөлөөллийн үйл ажиллагаанд иргэн, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагыг татан оролцуулж, мэдээллийг олон нийтэд түгээхэд оршино.
Та бүхэн ажлын даалгаврыг гүйцэтгэх саналаа 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 17:30 цагт info@ec.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Энд дарж ажлын даалгавартай танилцана уу.
ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА