КАНАД–МОНГОЛЫН “МЕРИТ” ТӨСӨЛТЭЙ 2026 ОНД ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТАЛААР АЛБАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

КАНАД–МОНГОЛЫН “МЕРИТ” ТӨСӨЛТЭЙ 2026 ОНД ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТАЛААР АЛБАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

ТүгээхShare共有する공유하기

Ёс зүйн хороо болон Канад–Монголын “Мерит” төсөл 2026 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх уулзалтыг 2026.02.27-нд зохион байгууллаа.

Уулзалтад Ёс зүйн хорооны дарга, доктор Ц.Амартөгс, Ажлын албаны дарга Н.Ганбаатар, Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү, Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Батнасан, ахлах мэргэжилтэн Б.Баянжаргал, “Канад–Монголын Мерит” төслийн захирал Р.Алтангэрэл, ёс зүй, хүний эрхийн мэргэжилтэн Ц.Оюун нар оролцов.

Уулзалтын үеэр талууд 2026 онд хамтран хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, санал солилцов. Тухайлбал, ёс зүйн сургагч багш нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулах, сургагч багш бэлтгэх сургалтын модулийг загварчлан боловсруулах, төрийн албан хаагчид болон Ёс зүйн дэд хороодод зориулсан сургалт, хэлэлцүүлэг өрнүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг хамтран зохион байгуулах, кейст суурилсан ёс зүйн гарын авлага боловсруулж практикт нэвтрүүлэх зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Мөн хамтын ажиллагааны уялдаа холбоо, үр нөлөөг нэмэгдүүлж, төрийн албанд ёс зүйн соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн ажлуудыг үе шаттай хэрэгжүүлэхэд талууд санал нэгдэв. 

 

ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА