
Ёс зүйн хорооны дарга, доктор Ц.Амартөгс “Канад–Монголын Мерит” төслийн Хүний эрхийн техникийн зөвлөх Жюли Думонтиэртэй уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр хүний эрхийн зөрчил, ёс зүйн зөрчил болон сахилгын зөрчлийг ялган танихын ач холбогдол, мөн төрийн албан хаагчид болон иргэдийг тасралтгүй сургаж, чадавхжуулах замаар олон нийтийн идэвх оролцоог хангах асуудлаар санал солилцов.
Түүнчлэн Ёс зүйн хороо “Канад–Монголын Мерит” төслийн хүрээнд хүний эрх, ёс зүйг дээдэлсэн ажлын байрны орчныг бүрдүүлэх, ёс зүйн нэр томьёоны тайлбар толь боловсруулах, ёс зүйн сургагч багш бэлтгэх, Канадын сайн туршлагыг нутагшуулах чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна гэдгээ илэрхийллээ.
ЁС ЗҮЙН ХОРОО