ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНД МЭДЭЭЛЭЛ ХИЙВ

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Онцгой байдлын Ерөнхий газрын удирдах ажилтны зөвлөгөөн 2026 оны 1 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдах үеэр төлөвлөгдсөн сургалтын хүрээнд "Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, нөлөөллийн ажлыг тусгах, эрсдэлийн үнэлгээ хийх, ёс зүйн сургалтын агуулга анхаарах асуудлаар Ёс зүйн хорооны Ажлын албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү сургалт мэдээлэл хийв.

Сургалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, төв, орон нутгийн 100 орчим удирдах бүрэлдэхүүн, захирагч, дарга нар хамрагдлаа.
ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА