https

ТАЛАРХЛЫН ЗАХИДАЛ ИЛГЭЭВ

Үзсэн: 82
A- A A+

     “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, төрийн албанд ёс зүйн соёлыг бүрдүүлэх, албан хаагчдын сахилга, хариуцлага, ёс суртахууны мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, төрийн үйлчилгээний шуурхай байдал, иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд зохих хувь нэмэр оруулж “Хүндэлье, Энэрье-2025” нөлөөллийн аяныг бүтээлчээр дэмжиж хамтран ажилласан 151 төрийн байгууллага түүний Ёс зүйн дэд хороодод Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс чин сэтгэлийн талархал илэрхийлж захидал илгээв.

     Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомж, ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөж, манлайлал үзүүлэн санаачилгатай ажилласан бүх төрийн байгууллагуудад ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсэн ерөөе.

ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл