https

ЁС ЗҮЙН ХОРООНЫ 2025 ОНЫ X ХУРАЛДААН БОЛЛОО

Үзсэн: 200
A- A A+

     Ёс зүйн хорооны ээлжит X хуралдаан 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр болж, дараах асуудлуудыг танилцууллаа.

  • “Төрийн байгууллага дахь ёс зүйн зөрчлийн шалтгаан, нөхцөл, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тогтоох, бууруулах чиглэлээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад ашиглах арга зүй, аргачлал, зөвлөмж боловсруулсан талаар судлаач, доктор (Ph.D), дэд профессор Ж.Алтайбаатар,
  • “Төрийн албан дахь ёс зүйн асуудал ба зөрчил: иргэд болон төрийн албан хаагчдын санаа бодлыг тандах тоон болон чанарын судалгаа” хийсэн талаар  судлаач Б.Ганцоож танилцуулгатай гишүүд танилцаж хуралдааныг эхлүүлэв.
  • “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийг тооцох үнэлгээ”-ний хийсэн тухай тайланг Ажлын албаны Мэдээлэл дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Батнасан,
  • “Ёс зүйн хорооны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт”-ийг Ажлын албаны дарга Н.Ганбаатар,
  • “Ёс зүйн анхан шатны сургагч багшийн 2 дахь удаагийн сургалт”-ын үр дүнгийн талаар Ажлын албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү,
  • Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн зарим зүйл, заалтын хэрэгжилттэй холбогдуулсан өөрчлөлт оруулах саналын талаар Ажлын албаны Захиргаа, Эрх зүйн хэлтсийн референт Д.Мөнхбат нар танилцуулга хийв.

     Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, цаашид анхаарах асуудлаар санал, зөвлөмж өгөв.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл