ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ХӨГЖЛИЙН КЛУБИЙН ХОЁР ДАХЬ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ёс зүйн хороо “Канад–Монгол Мерит” төслийн хүрээнд “Төрийн албан хаагчийн хөгжлийн клуб”-ийн хоёр дахь удаагийн уулзалтыг 2025 оны 12 сарын 19-ний өдөр “Ёс зүйт манлайлал” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

Уулзалтад Ёс зүйн хорооны дарга, доктор Ц.Амартөгс нээлтийн үг хэлж “Индексийн тухай ойлголт, тооцох аргачлал” сэдвээр Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал, “Ёс зүйт манлайлал” сэдвээр Ёс зүйн хорооны гишүүн Д.Дуламсүрэн, “Байгууллагын ёс зүйн үнэлгээ” сэдвээр Ёс зүйн хорооны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан референт Т.Одонтогоо нар тус тус танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэ удаагийн өглөөний уулзалтад төрийн байгууллагуудаас 35 албан хаагч биечлэн, орон нутгийн 100 гаруй албан хаагч цахимаар оролцов.

“Төрийн албан хаагчийн хөгжлийн клуб”-ийн дараагийн уулзалтыг 2026 оны 1 дүгээр сард “Хүний эрх” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
ЁС ЗҮЙН ХОРОО