
Ёс зүйн хорооны 2026 оны ээлжит IV дүгээр хуралдаан 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн Инновац танхимд болж, 3 асуудал хэлэлцэв.

Хуралдаанаар:
-"Байгууллагын Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээний шалгуур үзүүлэлт"-д оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл;
-Гадаад улс орнуудын ёс зүй, сахилга хариуцлагын тогтолцооны талаар судлаачийн хийсэн судалгааны явц;
-Канадын Мерит төсөлтэй хамтран зохион байгуулах "Ёс зүйн дэд хороодын туршлага солилцох зөвлөгөөн”-ий бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонсож, санал зөвлөмж, үүрэг чиглэлийг холбогдох албан хаагчдад өгөв.

Хуралдааны төгсгөлд Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс хэлэлцсэн асуудалд Ёс зүйн хорооны гишүүдийн өгсөн, санал зөвлөмжийг тусган, төлөвлөгдсөн ажлуудыг шуурхай хэрэгжүүлж, Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Ажлын албанд үүрэг болгов.
ЁС ЗҮЙН ХОРОО