“ТӨРИЙН АЛБАН ДАХЬ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ БА УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ ЁС ЗҮЙН МАНЛАЙЛАЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

“ТӨРИЙН АЛБАН ДАХЬ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ БА УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ ЁС ЗҮЙН МАНЛАЙЛАЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

ТүгээхShare共有する공유하기

     Ёс зүйн хороо, Авлигатай тэмцэх газар хамтран “Төрийн албан дахь ашиг сонирхлын зөрчил ба удирдах албан тушаалтны ёс зүйн манлайлал” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд зохион байгууллаа. 

    Хэлэлцүүлгийг  Ёс зүйн хорооны гишүүн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Л.Золзаяа, Ёс зүйн хорооны гишүүн, Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн Албаны дарга Д.Дуламсүрэн нар нээж үг хэлэв. Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах,Төрийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн ёс суртахууныг дээшлүүлэхэд томилох эрх бүхий албан тушаалтан, удирдлагын  манлайлал чухлыг онцолж, ёс зүйтэй төрийн албыг бий болгож, иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатайг дурдлаа.

   Арга хэмжээний хүрээнд “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомж, удирдах албан тушаалтны ёс зүйн манлайлал” сэдвээр Ёс зүйн хорооны Ажлын албаны дарга Н.Ганбаатар, “Ёс зүйн эрсдэлийн үнэлгээ болон ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа” сэдвээр Ажлын албаны Соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Ц.Заяхүү, Авлигын эсрэг хууль тогтоомж, “Төрийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр Ахлах комиссар Д.Цэнд-Аюуш, “Авлигын эсрэг менежментийн тогтолцоо стандарт, комплаенс, шүгэл үлээх тогтолцооны ач холбогдол” сэдвээр Ахлах комиссар С.Галбадрах нар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлэв. 

    Энэхүү хэлэлцүүлэг нь Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн байгууллагуудын ил тод байдал, хариуцлага, ёс зүйн засаглалыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

    Сургалт, хэлэлцүүлэгт төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, гүйцэтгэх удирдлага, эрх бүхий албан тушаалтнууд, мөн олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүд зэрэг нийт 130 гаруй төлөөлөл оролцов. 

ЁС ЗҮЙН ХОРОО