
Ёс зүйн хорооны 2026 оны ээлжит I хуралдааныг 01 дүгээр сарын 12-ны өдөр Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх бодлогын хүрээнд тус хорооноос 2026 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөлтийг семинар, хэлэлцүүлэг арга хэлбэрээр зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд Ажлын албаны нийт албан хаагчид чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хорооны гишүүд бодлогын хүрээнд хэрэгжүүлэх асуудлаар санал зөвлөмж өгч, хэлэлцүүлэгт Ёс зүйн хорооны бүрэлдэхүүн, Ажлын албаны албан хаагчид бүгд оролцож, оролцоонд суурилсан онцлог арга хэмжээ болов.

Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгс Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан зорилт, “Төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр, “Ёс зүйн хорооны стратеги төлөвлөгөөний нийцлийг хангах, төрийн албан хаагчийн ёс зүйн талаарх өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хийгдсэн судалгаа, тайлан болон хэлэлцүүлгийн үеэр гаргасан саналд тулгуурлан 2026-2030 онд хүрэх үр дүнтэй уялдуулан суурь түвшин, хүрэх үр дүнг тодорхой, хэмжигдэхүйц байхаар төлөвлөгөөг боловсруулж, зөвлөмж, чиглэлтэй ажиллахаар боллоо.


ЁС ЗҮЙН ХОРОО