ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН АЛБАН ХААГЧ, АЖИЛТНУУДАД МЭДЭЭЛЭЛ ТАНИЛЦУУЛЛАА

Дотоод хэргийн их сургууль 2025 оны 12 сарын 23-ны өдөр “Сахилга ба Ёс зүй” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Уг зөвлөгөөнд Ёс зүйн хорооны дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн доктор Ц.Амартөгс “Төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдвээр мэдээлэл, танилцуулга хийв.
Мэдээлэлд Төрийн албаны ёс зүйн талаар баримталж буй төрийн бодлого, Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг 2026 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгаж ажиллах, төрийн албан хаагчдад тавигддаг нийтлэг шаардлага, ёс зүйн манлайллыг байгууллага, салбарын түвшинд төлөвшүүлэх зэрэг агуулгын хүрээнд мэдээлэл өгч, Ёс зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган хамтран ажиллахаа илэрхийлэв.

ЁС ЗҮЙН ХОРОО