
Ёс зүйн хороо, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, тогтоомжийн хэрэглээ” сэдвээр 2026 оны 3 дугаар сарын 4-ний өдөр танхим болон цахим хосолсон хэлбэрээр сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Ёс зүйн хорооны Ажлын албаны Захиргаа, Эрх зүйн хэлтсийн дарга Б.Нарангарав, Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Батнасан, Гомдол, мэдээлэл хариуцсан референт Д.Мөнхбат нар удирдан явуулав.

Хөтөлбөрийн хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалт, Ёс зүйн дэд хорооны ажиллах журам, чиг үүрэг, ёс зүйн зөрчлийн бүртгэл, хяналтын тогтолцоо, эрсдэлийн үнэлгээ, албан хаагчийн харилцаа, хандлага, байгууллагын соёл, гомдол, мэдээллийг шийдвэрлэх ажиллагааны практик жишээ, анхаарах асуудлуудыг тайлбарлан, санал солилцсон юм.
Энэхүү арга хэмжээ нь төрийн албан хаагчдын ёс зүйн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, байгууллагын дотоод соёл, хариуцлагыг бэхжүүлэх, албан хаагчдын харилцаа, хандлагыг эергээр төлөвшүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн.

Тус сургалтад Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон харьяа байгууллагуудын 300 гаруй албан хаагчид болон Ёс зүйн дэд хорооны дарга, гишүүд хамрагдлаа.
ЁС ЗҮЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА